8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс зогсооно

2020-01-27 12:00:00

Сонгуулийн тухай хуулийн шинэ зохицуулалтаар 2020 оны хоёрдугаар сарын 1-ны өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсооно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонголт шилжилтийн хүрээнд нийтдээ долоон субъект байгаа. Сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагын ажилтнууд, сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч түүний шадар туслах менежер нь сонгуулийн шилжилт хөдөлгөөний хүрээнд шилжилт хийлгэнэ. Өөр ямар ч сонголт шилжилт байхгүй шүү гэдгийг долоон субъектийн хүрээнд хуульчлаад өгсөн. Тэгэхээр сонголт, шилжилтийн асуудлыг маш сайн хуульчилж өгсөн учраас “царцаа” гэдэг асуудал байхгүй болно” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл