8o
Улаанбаатар хот
mobile menu

Ухань хотод байгаа оюутан Р.Болорцэцэг: Хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсэж байна

2020-01-26 20:15:19

Өмнөд хөрш болох БНХАУ-д коронавирусын халдвар дэгдэн 1975 хүн өвчилж, 56 хүн нас баран одоогоор 15 улсад тархаад байгаа. Ухань хотын томоохонд тооцогдох зургаан сургуульд монгол оюутнууд сурдаг. Зарим улс орнууд өөрсдийн иргэдийг нутагтаа авчирч байгаа талаар мэдээлэл тархаж байгаа энэ цаг үед халдварын голомт гэгдэж буй Ухань хотод  амьдарч байгаа монгол оюутан Р.Болорцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. 

Р.Болорцэцэг: 

-Би их аймхай болж. Нойтон тугал барнаас айдаггүйгээс ч юм уу, хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар баргийн юмыг аймар гэж боддоггүй л байлаа. Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж.  Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсэж байна. Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчихвий, эцгийн хайрыг үгүйлчихвий, элэг нь бэтгэрчихвий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсаж байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчхаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна. Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчихвий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй байсан ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөрөө өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна. 

Олон ч мэдээний доорх сэтгэгдлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанарлуу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна. Наад хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билэггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор.  Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчихвий гэж айж байна.  
ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ. 

Вухан хот, Хятад улс. Р.Болорцэцэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Зоригтой, тэвчээртэй бай. Халдвараас сэргийлж байгаарай. Хүүгийнх нь болон монгол хүний тэнгэр заяа түшиж та нар минь эсэн мэнд эх нутагтаа ирнээ. Төр засаг та нарыг авах хүсэлтээ гаргасан
2020/01/31 202.55.191.205
ганболд
миний дуу буу санаа зов бид ард тумэн чинь та нарыгаа авна
2020/01/31 66.181.190.192
Зочин
Энэ хүмүүё тэгээд монгол түмэнээ бодооод тэнд яваа хэрэг үү. Сонин юм.
2020/01/29 202.131.253.66
Монгол
Тиимээ энэ бол монголын бас нэгэн үр сад . Тэднииг авчираад 14хоног тусгаарлаад шинжилгээ аваад баталгаажуулахад л хангалттай биздээ . Хүнии нутагт үр хүүхдиинхээ хамт байгаа эх хүнд юу эс бодогдох
2020/01/29 203.91.115.51
Зориг
За даа. Бодит байдал дээрээ бол Монголд ирсэнээс тэндээ байвал бараг илүү аюулгүй биз.
2020/01/28 202.72.245.123
Зочин
Зарим хүмүүс ямар сонин юм бичдэг адилхан монгол хүнээ эрүүл саруул байгаа дээр нь нутагт нь авчрах хэрэгтэй шүү үрээ тэврээд хурдан нисээд ирээрэй
2020/01/28 66.181.161.105
Зочин
News! Дураараа биш дүрмээрээ 2 битгий хуц.хүн болгон амьд явах эрхтэй.тэртэй тэргүй авчираад зохих ёсны арга хэмжээгээ аваад эх орон ээж аавд өгнө.эрсдэлийг та 2р хэлүүлэлтгүй мэдэх байх шүү
2020/01/28 66.181.161.35
зочинЗочид
Энэд зарим нэг нөхдүүд зэвүүн юм бичжээ.хятад хүнтэй яах гэж суусын л гэнэ,тэр хотыг хаасан л бол хаасан тэндээ үх л гэнэ, чи ганцаараа хүүхэдтэй нь биш л гэнэ, ёстой хуцна биз. Миний дүү заавал ирнэ
2020/01/27 66.181.161.35
хувцас хэрэглэлгүй ирэх
эмнэлэг маш сайн бэлтгэлээ хангаад тусгай онгоцоор оруулж ирээд шууд эмнэлэгт нууц үе нь өнгөртөл хянавал өөр хэрэг. Яахав манай эмч мэрэгжилтнүүд ч дадлага хийгээд үзэхэд болохгүй гэх газаргүй.
2020/01/27 192.82.66.101
дураарай биш дүрмээрээ
Хятад улс халдварын эсрэг тууштай ажиллаж байгаа болов уу. Сэтгэлийн хөөрлөөр эсвэл хувиа хичээх үзлээр биш хууль журмаар нь л байх ёстой. Тэр хотыг хаасан бол хаасан.
2020/01/27 192.82.66.101
Ээгий
Удахгүй эх орондоо ирнэ ээ.эрчтэй хүчтэй байгаарай.
2020/01/27 103.10.22.39
я
эх орондоо ирэх бүрэн боломжтой учир өвчинөөс сэргийлэх хувийн арга хэмжээгээ авч байгаад монголд бүрэн үзлэгт хамрагдаад 14 хоногоос доошгүй хоног тусгаарлаж байгаад гэртээ гарч болно Санаа зоволтгүй
2020/01/27 124.158.88.8
я
Өвчний нууц үе нь 14 хоног учир тусгаарлаж байгаад өвчингүй бол нийтийн дунд амьдрах боломжтой
2020/01/27 124.158.88.8
news
Yun uyangiin haliltai svrtei hvvhen be! teneg huduuniihuun gej!!!
2020/01/27 202.21.109.157
зочин
Засгийн газар шийдвэрээ гааргаад удахгүй та нарыгаа нааш нь татах юм бишүү.Зоригтой бай.Монголын төр анхаарах байхаа
2020/01/27 150.129.141.101
аз
Монгол хүний биеийн эсэргүүцэл сайн юм чинь гайгүй байх оо. Битгий санаа зовоорой. Хамгийн гол нь гараа сайн угаагаарай.
2020/01/27 124.158.88.8
Болормаа
Монгол хүний аз гэж байгаа. бүсгүй минь гаигүй байх аа. Эх нутагтаа эрүүл саруул ирээрэй.....
2020/01/27 202.55.188.43
zochin
yah gej hytad huntei suuj huuhed gargasiin mongolchuudaa arhichin gej hutsahnuu de uwchin awaad orood irwel tsuuhun heden mongolchuud yah we
2020/01/27 59.153.85.115
маяа наран
энэ хотод байгаа манай монголын хүүхдүүд эрүүл энх эх орондоо ирнээ амжилт итгэж байна амжилт амжилт
2020/01/26 202.9.40.162
маяа наран
хөөрхөн хүүхгийнх нь заяа түшиж энэ сайхан гэр бүл эрүүл энх эх орондоо ирнээ гэж итгэж байна
2020/01/26 202.9.40.162
маяа
монголын үр сад сайхан харагдаж байнаа урьдчилсан сэргийлэлт маш сайн хийж байхад удахгүй ирнэ дээ амжилт амжилт
2020/01/26 202.9.40.162
Zochin
Ta nar chin hunees turuugui yum shig ymar llrin boltsiin we irheer ni tertee tergui uzeed shalgaad tusgaarlaad bih arga hemjeeg ni awna blguidee.ydaj etaeg ehdee haragdaad eh orondoo l baiy gej baigaa
2020/01/26 64.119.16.137
Зочин
Болорцэцэгээ чи яасан ухаан муутай хувиа хичээсэн ээж вэ монголын мянга мянган ээж өвчины голомтоос вирус тээгээд ирэхээс чинь үнэхээр айж бн та ганцхан хүүхэдтэй биш шүү монголын
2020/01/26 64.119.19.16
На ван
Тийм сэтгэгдэл бичсэн хүмүүс байгаа гэж үү , яамаар ч болцон цаг үе вэ , еэ чааваас даа та нар минь дээ , үг ч олдохгүй байна .
2020/01/26 103.111.68.3