8o
Улаанбаатар хот
mobile menu

Аварга тосон нуурыг нэг жил амраана

2020-01-24 14:00:00

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших бүх төрлийн харшлыг эдгээх эрүүл мэндийн увидастай Аварга тосон нуур бохирдож, ус нь багасч буйг хэвлэлүүд удаа хөндсөн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Аварга тосон нуурыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглахыг нэг жилээр хориглож өгөхийг нутгийн иргэд сумынхаа удирдлагуудаас хүссэн байна.  Иргэдийн хүсэлтийг  аймгийн ИТХ хэлэлцэх шийдвэрээ гаргах гэнэ.

Нуурын эрэг дагуу 241 иргэн аж, ахуй нэгж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна. Аварга тосон нуурыг амраах нэг жилийн хугацаанд амралтын газруудыг эко нойлтой болгох, нуурыг хамгаалах ажилд дайчлах, хөрсийг зүлэгжүүлэх, нуурыг гадаргын усаар тэжээх, бохирдлыг арилгах зэрэг арга хэмжээг авах аж. Нутгийн иргэдийн хүсэлтийг Байгаль орчин аялал жуулчлалын яам дэмжиж нуурыг хамгаалах ажилд 200 сая төгрөг төсөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Нэг жил багадана гурван жил болгож байж л бага зэрэг цэвэрших байхдаа
2020/01/29 202.131.244.2
Zochin
Neg jil unjij baival taarna doo.
2020/01/27 66.181.170.73
  • Recent
  • Most Read
  • Most Comment