Улсын хэмжээнд 2016 оноос эхлэн худалдан авалт хийсэн баримтаа НӨАТ-ын системд бүртгүүлэн буцаан олголт авч хэвшээд байгаа. Өнгөрөгч оны НӨАТ-ын буцаан олголтыг 907,000 иргэнд өгөх бөгөөд энэ нь 139 тэрбум төгрөг болно гэсэн тооцоолол гарсан байна.
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Тиймээс ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор болжээ.
Статистик:
- 2016 онд НӨАТ-аас улсын төсөвт 493 тэрбум төгрөг төвлөрч үүнээс 35.1 тэрбум төгрөгийг,
- 2017 онд 734 тэрбум төгрөг төвлөрснөөс 77.7 тэрбум төгрөгийг
- 2018 онд 898 тэрбум төгрөг цугларч, үүнээс 128.8 тэрбум төгрөгийг буцаан олголтод тус тус зарцуулсан байна.