8o
Улаанбаатар хот
mobile menu

И.Ярыгиний тэмцээнд 70 монгол бөх зодоглоно

2020-01-23 12:30:00

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн аварга, дэлхийн аварга, Зөвлөлтийн нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн нэгдүгээр сарын 23-26-нд Красноярск хотод болно.

“Бага Дэлхийн аварга” хэмээн нэрлэдэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. 31 дэх удаагийн И.Ярыгиний тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ.

“Алтан Гранпри”-д зодоглох монгол бөхчүүдийн бараг 70-80 хувь нь энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд медальтнууд байх юм. И.Ярыгиний нэрэмжит тэмцээнд энэ удаа 14 орны 373 бөх хоч үзэхээр мэдүүлгээ илгээгээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл