8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 3 хүүхдийг гэмтээжээ

2020-01-22 11:00:00

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.21-ний өдөр нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 267-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртжээ. Мөн СБД-ийн 16 дугаар хороо Бэлхийн замд согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Daewoo маркын автобустай мөргөлдөн 4-8 насны гурван хүүхдийг гэмтээсэн хэрэг гарчээ. Гэмтсэн хүүхдүүд хөл, гар нь хугарсан байдалтай ГССҮТ-д хэвтэн эмжлүүлж байгаа аж. 

Түүнчлэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Хуулиар хүлээлгэх хариуцлагаа чангалахгүй бол ариал дэндээд байгаа ш дээ
2020/01/23 202.131.251.109