8o
Улаанбаатар хот
mobile menu

Автомашинтайгаа мөсөнд цөмөрсөн иргэдийг аварчээ

2020-01-21 09:00:00

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 2020.01.19-ний өдрийн 22:20 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 23:21 цагт очиж 1:25 цаг ажиллаж тус автомашиныг гаргасан байна. Автомашинд нэг том хүн, гурван хүүхэд зорчиж явжээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. 

Харин нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

 

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл