6o
Улаанбаатар хот
mobile menu

Болзошгүй гамшгийн үед түр цугларах байршлын тоог нэмнэ

2020-01-17 15:30:00

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал  боллоо. Хуралдааны эхэнд болзошгүй гамшгийн үед түр цугларах газрын байршил, хэмжээг тогтоох талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 94 дүгээр тогтоолоор болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон байдаг. Уг тогтоолоор есөн дүүргийн хэмжээнд 111 байршилд түр цуглахаар төлөвлөж баталжээ. Өнөөдрийн хуралдаанаар газрын мэдээллийн нэгдсэн сангаас нягтлан шалгаад болзошгүй гамшгийн үед нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор найман дүүргийн нутаг дэвсгэрт нэмж 82 түр цугларах байршил тогтоохоор зөвлөлийн гишүүд санал солилцлоо. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахыг дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй хэмээн уриалга гаргалаа. Та дэмжиж байна уу? Дэмжиж байна

Нийт санал өгсөн: 26