-9o
Улаанбаатар хот
mobile menu

112 адууг 10 удаагийн үйлдлээр хулгайлан, нядалж зарсан бүлэг этгээдийг баривчилжээ

2020-01-17 15:00:00

Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адууг хулгайлан нядалж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлгайлжээ. Хулгайн малаа Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж, зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хамтран илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан бөгөөд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэг зохион байгуулалтанд орж, одоо тогтоогдсон байдлаар 10 удаагийн үйлдлээр нийт 112 тооны адууг хулгайлж бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ард
сайхан моринд хорхойсоод яаж ч болохгүй буруу юм хийчихдэг нэгэн байсан л байдаг. Шунахай балмад арчаагүй шуналтангууд буянт мал хулгайлж бой хийж байгааг хатуу цээрлэлүүлэх ёстой.
2020/01/18 64.119.22.187
ард
царай зүсийг нь юу гэж нууж хаадаг юм бэ! хулгайч нарын зүс царай.нэр ус ил тод байх ёстой. Хаяагаа хадардаг хулгайч байдаг таних хэрэгтэй ш дээ. Цагдаа сайн ажиллаж байгаа шүү.
2020/01/18 64.119.22.187
102
Царайг нь ил болгож бусдад сэрэмжүүлэх хэрэгтэй
2020/01/17 103.10.23.78
  • Recent
  • Most Read
  • Most Comment