-9o
Улаанбаатар хот
mobile menu

БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ

2020-01-17 09:00:00

2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 444 бүртгэгдсэнээс, 218 хүүхэд хохирч, энэ гэмт хэргийн тоо өмнөх оноосоо 26.7 хувиар өссөн тоо бий. Мөн Улсын Ерөнхий Прокурорын Газрын сургалт, судалгааны төвийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэнгээс 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалсан суурь судалгаагаар 2012-2016 онд 1088 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болсныг дурджээ.

Иймд МЭХ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрөөр "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, мөн УИХ-ын чуулганы танхимд охидын эсрэг хүчирхийллийн талаарх тоо баримтыг БҮЖИН-гийн хамт байршуулж акц хийсэн. Түүнчлэн энэ үеэр МЭХ-ны “Хуулийн бодлогын зөвлөл” бусад хуульчдын төлөөлөл Эрүүгийн хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжид яаралтай буюу намрын чуулганаас хэтрүүлэхгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсан.

Тэгвэл БҮЖИН-гийн чимээгүй хашгираан үр дүнгээ өгч өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж баталлаа.

Эрүүгийн тухай хуулийн “12.2 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах

1. Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин Зөрчлийн тухай хуулийн 6.20-9-д Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment