-8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн цэргийн бүртгэл энэ сарын 20-ноос эхэлнэ

2020-01-16 09:40:00

Энэ оны цэргийн бүртгэлийн нэгдсэн хурал өнөөдөр Хангарди ордонд болжээ. Хуралд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцсон байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулах ёстой. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулна. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:

Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч
Энэ удаагийн цэргийн бүртгэл нь 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн 173 хороонд хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment