8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэд сайдын охин хар тамхины хэрэгт холбогджээ

2020-01-13 11:25:09

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх ажил явуулж, хар тамхи хэрэглэсэн хэсэг бүлэг этгээдийг дайчлан баривчилжээ.Эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх бүлэг этгээдийн дунд Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд асны охин Б гэгч байсан бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм. Дээрх этгээдүүдийг одоогоор Хар тамхитай тэмцэх газраас саатуулан тайлбар мэдүүлэг авч байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ззз
нэр устай нь зураг хөрөгтэй нь зарлаач үндэсний хэмжээний аян зохиогооч хар тамхи арай дэндлээ
2020/01/16 139.162.117.141