8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: Хоёрдугаар сараас эхэлж тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмад ТЭТГЭВРЭЭ авч эхэлнэ

2020-01-05 21:38:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмад настануудад нэгэн таатай мэдээг дуулгасан. Тодруулбал, Тэрээр "Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна" хэмээн хэлсэн билээ. 

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар  мэдээлэл хийсэн байна. 

Тэрбээр Фэйсбүүк дэх өөрийн албан ёсны хуудастаа "АТГ-аас зарласан албан ёсны мэдээллээр бол авилгачид улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна. Гэтэл ахмадуудын нийт зээл 776 тэрбум буюу 13 дахин бага мөнгө.Өнөөдрийн Монголыг бүтээсэн ахмад буурлууддаа ТӨР, ТҮМЭН аль аль нь ач санах л учиртай. 2020 оны хоёрдугаар сараас эхэлж тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмад Тэтгэврээ авч эхэлнэ" гэж бичжээ.

Видео: Г.Занданшатарын хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү:

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Зээлтэй ахмадуудаа 3 сая тэгээд үнэгүй нь 3 сая өгчих тэгээд харгалзахгүй тэнцнэ
2020/01/11 66.181.178.202
Zochin
ZEVSEGT HUCHIND 19 jil tajilsan darga narin tushaalaar nudin amand BatErden saidiin baishing barij bgad oslin ulmaas bertej Grupt gasran hun Ene zeel tegleh nuhtsuld hamaragdah boluu
2020/01/11 66.181.161.7
зочин
хийхээр нь хийлээ гэж зэмлэнэ хийгээгүй бол тэгэх байсан ингэх байсан гээд баахан бичнэ хий хоосон амалсанд молигдуулаад өнгөрнө жаахан тууштай байж нэгэнт сонгосон хүмүүсээ жаахан ч гэсэн хүндэтгэн ү
2020/01/08 66.181.180.151
зочин
луйварчид дураараа дургиад өрөнд оруулаад байхад түүнийг дархын төлөө бие сэтгэлээрээ зүтгэж явсан ахмадуудад нэг удаа тусалж байгаа нь түмэн зөвөө ерөнхийлөгчийн алдар бадартугай
2020/01/08 66.181.180.151
зочин
Тэтгэвэр тэглэх сургаар зээл авсан хүмүүс ч зөндөө байна шүү дээ. Иймд ахмадууддаа адилхан хувь өгөх хэрэгтэй.
2020/01/08 183.177.97.70
зочин
Бага тэтгэвэр авдаг ахмадууд тулгаад авлаа гэхэд л 2-3 сая авна. Өндөр тэтгэвэр авдаг ахмадууд л олон саяар авч байна. Ахмадуудаа алаг үзэхгүйгээр адилхан л өгөх хэрэгтэй.
2020/01/08 183.177.97.70
Зочин
Занданшатар сохойсон новш төрөөс хурдан зайлаачээ
2020/01/07 122.201.31.214
Иргэн тэтгэврийн
Мөн ч сонин улсууд юмдаа манай төрийн өндөрлөгүүд гэгдэгчид . Ингэснээрээ эх орны эдийн засгийг ард түмнээ хохироогоод өөрсдийнхөө нэр хүндийг бүр унагаж угаагаад ухаардаггүй юм бхдаа
2020/01/06 202.9.46.126
Zochin
Ta nart gaduurhagdsan hugshchuuliin sanal ta nariig llaaz ushigluuleh bolj dee
2020/01/06 67.180.129.0
Bat
Хөгшчүүдээ ялгаварлаад энэ хавар ч ширүүн юм болох нь дээ,
2020/01/06 103.9.90.130
уншигч
хөгшчүүдээ зээлтэй зээлгүй гэж ялгаварлах нь буруу
2020/01/06 139.5.219.223
зочин
Хамгийн гол нь УИХ-аар шийдвэрээ гаргасан нөхцөлд Ерөнхийлөгч үгээ хэлэх байсийм. Монгол Улсын ерөнхийлөнч. ҮАБЗ нь ЗГ.УИХ-ыг давж шийдвэр гаргах нь Монголын ард түмэн болон төрийн албан хаагчдын итгэ
2020/01/06 192.82.65.160