-10o
Улаанбаатар хот
mobile menu

Хилээр 10 000 орчим сум, галт хэрэгсэл оруулж ирсэн наймаачдыг саатуулжээ

2020-01-04 16:43:04

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар ангийн болон байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт хэрэгсэл оруулж ирэхийг завдсан дөрвөн хүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд  үйлдэл дээр нь  баривчилжээ.

Тодруулбал, тэднийг 12 дугаар сарын 28-нд баривчилсан бөгөөд сэжигтнүүд хилээр хууль бусаар бараагаа оруулан, нийслэлд борлуулдаг сүлжээтэй юм байна.

Эдгээр иргэд тусгай зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж, улмаар Улаанбаатарт авчран зарим зах, худалдааны төвд борлуулдаг байсан бололтой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment