8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан хариуцлага хүлээлгэнэ

2020-01-04 16:41:12

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5 км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой аж.

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож “халтуур” хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Ингэхдээ нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Өдөрт 700 автобус гарч байна гэж бодое. нэг жолооч хамгийн багаар 30,000 төгрөг олж байна. өдөрт 21.000,000 төгрөг алдаж байна даа. Сард хэд гарч байна. Ингэхээр маш их том боломж алдагдаж байна.
2020/01/06 192.82.65.160
зөв
АВТОБУСын дүрс бичлэг ажлах уу? Ажилладаг бол яагаад автобусны жолооч нар бэлэн мөнгө авч байгаа юм вэ?
2020/01/05 103.229.121.130
zochin
mash zuv demjij bna
2020/01/05 203.91.115.39