8o
Улаанбаатар хот
mobile menu

Дайруулсан хүнд тусламж үзүүлээгүй, тойрч явсан жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцно

2020-01-03 11:00:00

Арванхоёрдугаар сарын 31-ний орой 21:40 цагийн үед 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин дайрч ослын газрыг орхиж явжээ. Тухайн иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд амиа алдсан байна.

Тухайн үед хохирогч зорчих хэсэг дээр хэвтэж байхад жолоочийн үүргээ биелүүлээгүй тойрч гарч явсан тээврийн хэрэгслүүдийг илрүүлэн тогтоож хуулийн дагуу арга хэмжээг тооцно гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч осолд холбогдсон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдээллэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй жолооч нарыг эхнээс нь тогтоон шалгаж байгаа аж.

Үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 52.1-д заасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй хэмээн хүнийг хорин нэгжтэй (20 мянган төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.

Хан-Уул дүүргийн 15-р хороо Наадам центрийн баруун замд гарсан уг ослыг гаргасан жолоочийг ТЦА-ны алба хаагчид тухайн шөнө эрэн сурвалжилж 01 сарын 01-ны өдөр тээврийн хэрэгслийн хамт шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Хүний мөс чанар мууджээ
2020/01/03 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment