8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн шөнө 22 хүн угаарын хийнд хорджээ

2020-01-02 14:30:00

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотод шахмал түлштэй холбоотой зургаан дуудлага ирсэн. Үүнээс 22 хүн хордлогын шинжтэй ирснээс 13 насанд хүрсэн хүн, 9 нь хүүхэд байсан гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн мэдээллийн эхэнд онцлов.

Мөн тэрбээр “НМХГ-аас холбогдох байгууллагуудтайгаа хамтран 2019 онд нийт 5,450 объектод хяналт шалгалт хийж, 1,949 мэдэгдэл зөвлөмж хүргэсэн. Мөн түүхий нүүрс хэрэглэсэн гэх 71 зөрчил гарч, 106.5 тонн нүүрсийг битүүмжилж, оны өмнө "Амгалан дулааны станц" болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажилласан" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл