
Хилийн боомт тэдгээрийн тухай хэлэлцээрийн дагуу манай улстай хиллэдэг ОХУ, БНХАУ-ын хилийн боомтуудын шинэ жилийн баярын өдрүүдэд /2019.12.31, 2020.01.01/ амрах хуваарийг хүргэж байна.
МОНГОЛ-ХЯТАД:
| Агаарын замын боомт | ||
| 1 | Буянт-Ухаа | Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана |
| Төмөр замын боомт | ||
| 1 | Замын-Үүд-Эрээн | Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана |
| 2 | Сүхбаатар-Наушки | |
| 3 | Эрээнцав- Соловьевск | |
| Монгол-Хятадын авто замын хилийн боомтууд | ||
| 1 | Даян-Хуншаньзюй | 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр амарна. |
| 2 | Байтаг-Улиастай | |
| 3 | Булган-Такашикэн | |
| 4 | Бургастай-Лаоемяо | |
| 5 | Шивээхүрэн-Сэхээ | |
| 6 | Гашуунсухайт-Ганцмод | |
| 7 | Ханги-Мандал | |
| 8 | Замын-Үүд-Эрээн | |
| 9 | Бичигт-Зүүн хатавч | |
| 10 | Сүмбэр-Рашаан | |
| 11 | Баянхошуу-Өвдөг | |
| 12 | Хавирга-Архашаат | |
МОНГОЛ-ОРОС:
| 1 | Алтанбулаг-Хиагт | 24 цагаар ажиллана. |
| 2 | Эрээнцав-Соловьевск | Амралтгүй ажиллана. |
| 3 | Цагааннуур-Ташанта | 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр амарна. |
| 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр амарна. | ||
| 4 | Боршоо-Хандгайт | 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр амарна. |
| 5 | Арцсуурь-Цагаан толгой | 2020 оны 1 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд амарна. |
| 6 | Тэс-Шарсуурь | 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр амарна. |
| 2020 оны 1 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд амарна. | ||
| 7 | Ханх-Монд | 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр амарна. |
| 2020 оны 1 дүгээр сарын 01-08-ны өдрүүдэд амарна. | ||
| 8 | Ульхан-Дээд Ульхан | 2020 оны 1 дүгээр сарын 01-08-ны өдрүүдэд амарна. |
Монгол Улсын хэмжээнд хилийн боомтын асуудлаар хөрш орнуудтай байгуулсан хэлэлцээр, Засгийн газрын тогтоолын дагуу нийт 46 боомттой.
Үүнээс ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, Агаарын замын боомт 4 байдаг.
Эдгээр боомтуудаас Монгол-Оросын хил байрлах 19 боомтын дэд бүтэц бүрдээгүйн улмаас 1994 оноос хойш ажиллаагүй байна.



