8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тэрбишдагва: Төрийн 3 өндөрлөг, сайд, дарга нарыг ард түмний амьдралтай газар дээр очиж танилцахыг уриалж байна

2016-03-17 15:32:00
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва цаг үеийн асуудлаар Төрийн ордонд  мэдээлэл хийлээ. Тэрээр    Чуулганы завсарлагааны хугацаанд Сонгинохайрхан дүүргийн  32 хороо нэг бүрээр орж 6000 орчим иргэдтэй уулзжээ. Одоо дүүргийнхээ бүх цэцэрлэг /42/, сургууль /25/, өрхийн эмнэлэг /32/, албан байгууллагуудаар хуваарь гарган уулзалт хийж байгаа юм байна.   

Д.Тэрбишдагва "УИХ-ын гишүүн гэдэг ард түмнийг төлөөлж, тэднийхээ үгийг төрд хүргэх үүрэгтэй хүмүүс. Би 2004 оноос хойш чуулганы завсарлагааны хугацаанд тогтмол  уулзалт хийсээр ирсэн. Энэ жилийн хувьд ч ялгаагүй. Сонгинохайрхан дүүрэг нь  310 орчим мянган хүн амтай, Монгол Улсын ын нийт хүн амын 10 орчим хувь, Улаанбаатар  хүн амын 30 орчим хувь оршин суудаг. Энэ утгаараа Монголын нийгмийн бүхий л өнгө төрх тэр чигээрээ энэ дүүрэгт байдаг.

НАБОР гэвэл та бүхэн чихэрийн цуглуулга гэж ойлгох байх. Гэтэл энэ нь малын дотор махны цуглуулгыг ингэж нэрлэж хэрэглэж амьдарч байна.Цэнхэр дэвтэр гэж бий болж.  Дэлгүүрт ороод мөнгөө төлж чадахгүй бол цэнхэр дэвтэрт тэмдэглэн үлдээдэг болсон байна.

Нэг ахмад "УУРГАНДАА ЦАДААГҮЙ ХУРГА ТӨЛГӨНДӨӨ БАЙНГА МАЙЛДАГ. ЭНЭ УЛС ЧИНЬ УУРГАНДАА ЦАДААГҮЙ ХУРГА ШИГ ЯАСАН ИДЭЖ ХАНДАГГҮЙ УЛС ВЭ? " гэж онцолж шүүмжилж байна. 

Сайд, шат шатны дарга нар жирийн иргэдийн дунд орж санаа бодлыг нь чихээрээ сонсож, ахуй амьдралыг нь нүдээрээ харах хэрэгтэй. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна гээд суугаад байна. Газар дээр нь очиж үзэж танилцах хэрэгтэй байна. Төрийн гурван өндөрлөг, намуудын удирдлагууд, сайд дарга нар тусгай хөтөлбөрөөр, бэлдүүлж биш ард иргэдийн дунд орж ахуй амьдралтай нь танилцаж, хатуу ч гэлээ үгийг сонсохыг уриалж байна. Нөгөөтэйгүүр намаар, шашнаар талцаж, улам л монголчуудыг хагалган бутаргаж байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж,  эв нэгдэлтэй, хамтарч ажиллахыг ч онцолж байна.   Жирийн иргэдийн дунд өнөөдрийн Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байгаа, амьдрал маш ихээр уруудан доройтож байгааг уулзсан газар бүр, уулзсан жирийн иргэдийн дийлэнх нь хэлж байна. 


Иргэд өөрсдийн ахуй амьдрал хэцүү хатуу байгаа чулс орны язгуур эрх ашигтай холбоотой асуудалд ихээхэн санаа зовж байгааг хүмүүсийн хэлсэн үгийг  энэ дашрамд онцолж дуулгая.

Тэд:

- Энэ олон намаар дамжуулан Монгол Улсыг хаглан бутаргах ажиллагаа хийгдэж байна. Намын хатуу гишүүнчлэлийг болиулах хэрэгтэй. Одоо нэг гэрийн эхнэр нөхөр 2, хоёр өөр нам байсан бол 2 хүүхэд нь нэг нэг намд ярьж тэр гэр бүл 4 өөр намын гишүүн болсныг   жишээ татан хэлж байна. 

- Монголын уул уурхайн бодлого шийдвэрийн үр өгөөж иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй, эрх мэдэлтэн хэдхэн олигархи-ийн халаасыг түнтийлгэж байна. Иргэн нэг бүрт үр өгөөжөө өгөх ашигт малтмалын бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэх саналыг хэлж, анхааруулж байна. 

- Сонгуулийн хуулийн 48/28 гэх асуудлыг бүгд эсэргүүцэж байна. Үндсэн хуульд заасны дагуу 76 гишүүн ард иргэдээсээ шууд сонгогдох ёстой гэдгийг ч онцолж байна. 

Мөн өөрийн амьдран байгаа орчин нөхцөлтэй холбоотой асуудлуудаар санал хүсэлт гаргасныг ч тоймлон хэлье.

  • Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд гэрэл цахилгаангүй, цахилгаантай ч хүчдэл нь хэрэглээний шаардлага хангадаггүй айл өрх олон байна.
  •  Хүн ам ихтэй учир сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ үнэхээр хангалтгүй байна. Гэр хорооллын ихэнх сургууль 3 ээлжээр хичээллэж байна. Энэ нь нэг талаас хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх, нөгөө талаас багш ажилтнуудын ажлын ачаалал, цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудал байна.
  • Газар зохион байгуулалт, цахим газар олголт нь ихээхэн учир дутагдалтай, зарим талаараа иргэдийн эрхийг зөрчиж байгааг хэлж байна. Тухайлбал СХД-ийн 21-р хороо буюу Жаргалант тосгоны иргэд ихэвчлэн мал бүхий, хагас фермерийн аж ахуй хөтлөн амьдардаг иргэд байдаг. Цахим газар олголтоор мал бэлчээрлэх бүх газрыг нь хуваагаад өгчихсөн.

-       Гэр хорооллын дахин төлөвлөлт иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгэсэн ажил болсон ч нэгд хэт удаашралтай, хоёрт иргэдийн газрыг хэт бага үнээр үнэлэж  авсан гэх зэрэг олон сөрөг зүйл дагуулаад байна" гэв. 

Намууд сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөрөө боловсруулж дэвшүүлдэг. Энэ хөтөлбөрөө боловсруулахдаа ард иргэдээсээ үгийг нь сонсч, ахуй амьдралтай нь газар дээр очиж танилцаж, хөрсөнд буух бодлогоо тодорхойлмоор байна. 

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-МАХН, МАН ирэх сонгуульд эвсэж орох асуудал яригдаж байна. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр нам хамтарч ажиллаж,  эвтэй байх ёстой гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл байна. Өнгөрсөн жил чуулганы завсарлагаанаар ард иргэдтэй уулзалт хийхэд  ийм санал олноор тавьж байсан учраас 2015 оны дөрөвдүгээр сард “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө "МАН, МАХН хамтрах ёстой" гэж ярилцлага өгч байсан. Миний энэ байр суурь хэвээрээ байгаа. 

-Танай нам ЭМС-ын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Эрүүл мэндийн сайдыг  томилох ёстой. Одоогийн байдлаар энэ салбар сайдгүй ч биш түр орлон гүйцэтгэгч томилоод ажиллуулж байна. Шадар сайдын ажил их байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарыг давхар удирдаж байгааг зөв гэж үздэггүй. Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд Эрүүл мэндийг сайдыг томилох  ёстой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тан шиг ард иргэдтэйгээ ойр байдаг, амьдралыг нь мэддэг, ойлгодог, тэдэнтэй ярилцдаг их хурлын гишүүд өөр хэн байгаа юм, хэд байгаа юм. Та бол эгэл хүн шүү. Таныг сонгиныхон л мэднэ шүү. Нам миалсан хөлсний пиарчдын амны зугаа болох хүн бол та биш шүү
2016/03/20 103.17.108.42
Тан шиг ард иргэдтэйгээ ойр байдаг, амьдралыг нь мэддэг, ойлгодог, тэдэнтэй ярилцдаг их хурлын гишүүд өөр хэн байгаа юм, хэд байгаа юм. Та бол эгэл хүн шүү. Таныг сонгиныхон л мэднэ шүү. Нам миалсан хөлсний пиарчдын амны зугаа болох хүн бол та биш шүү
2016/03/20 103.17.108.42
Иргэн
МАХН болон Н.ЭНХБАЯРЫН "БООЛ", ........ долоогч юу вэ..??? Хоосон шударга царайлах хэрэггүй дээ...
2016/03/17 103.17.108.42
тэрбишдавга гуай яаж нэг юм энэ тухай мэдээв. сонгууль дөхөхөөр л бидний иддэг уудагт анхаарах болов уу. та нар өлбөрч үхэж байсан ч тоодоггүй л биздээ. аль хэзээ л ийм байсан ш дээ. таван цул идээд бид муудаагүйээ. харин ч цагаан гартай та нараас эрүүл
2016/03/17 103.17.108.42
Zuv tbd
2016/03/17 103.17.108.42
Zuv tbd
2016/03/17 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment