
Татварын ерөнхий газраас энэ оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно гэв. Тиймээс иргэд бүртгүүлсэн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг анхааруулж байна. Энэ оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болох тул аж ахуйн нэгж, иргэн та амжиж бүртгүүлээрэй.



