8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАЙГУУЛЛАГЫНХАА ШИНЭ ЖИЛД БЭЛДЭН ДӨРВӨН ХОНОГ МАЦАГ БАРЬСНЫ УЛМААС НАС БАРЖЭЭ

2019-12-12 12:04:57

Шинэ жил болох дөхөхийн хэрээр албан байгууллагууд баяраа тэмдэглэн, эн онд гаргасан амжилтаа дүгнэж буй. Үүнтэй зэрэгцэн бүсгүйчүүдэд нэгэн бэрх даваа тулгардаг нь турах. Жингээ хасахын тулд фитнест явж, төрөл бүрийн арга хэрэглэх нь бий. Буруу арга хэрэглээд эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдах нь ч бий. Ийм нэгэн харамсалтай хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ. Тус дүүрэгт амьдардаг 40 орчим настай нэгэн эмэгтэй байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд бэлдэхийн тулд дөрвөн хоног мацаг барьсны улмаас нас баржээ.

Талийгаач бөөрний дутагдалтай байсан бөгөөд үүнийгээ мэдээгүй байсны улмаас ухаан алдаж, улмаас нас барсан гэнэ. Одоогоор тухайн иргэний нас барсан шалтгааныг нарийвчлан шалгуулахаар зохих байгууллагад ханджээ.  

Тиймээс иргэд та бүхэн турахын тулд элдэв бүтээгдэхүүн хэрэглэхгүй, аль болох биеийн тамираар хичээллэхийг зөвлөе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Жавхлан
За
2019/12/15 192.82.77.9
zochin
balai yum be
2019/12/13 59.153.85.85