8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон эмэгтэй айлд байжээ

2019-12-10 17:30:28

Өчигдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн малчин 36 настай Т нь 17.40 цагийн орчим малаа хотлуулна гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Эхнэрээ удаад байхаар нь гартал байхгүй, бараа нь харагдахгүй байсан тул  алга болсон талаарх дуудлагыг нөхөр нь тус аймгийн Онцгой байдлын газар  мэдэгдэгдсэн байна.

Аймгийн ОБГ-аас эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж 18:45 эхлүүлсэн аж. Малчин эмэгтэйг 22:50 цагт буюу алга болсноос нь хойш 5 цагийн дараа малчин Б-гийнд байхад нь олсон бөгөөд түүнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн  байна.  Тэрбээр цасан шуургатай байсан тул төөрсөн байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл