8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд хүчээ нэгтгэлээ

2019-12-09 16:53:09

Алхангаа ярилцъя” аянг Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо анх санаачлан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэмжин НАМЭХ-ны шинэ бүтэц бүрэлдэхүүн, Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжүүлэхээр болсон билээ. Өнөөдрийн байдлаар 4 аймаг, 2 дүүрэгт ийнхүү энэ арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаад байна. Энэ амралтын өдөр буюу 12-р сарын 8-нд “Алхангаа ярилцъя” арга хэмжээ Баянзүрх дүүрэгт 560 гаруй иргэд оролцон амжилттай зохион байгуулагдлаа. 

 

 

Арга хэмжээнд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан, Дэд Ерөнхийлөгч Ц.Нацагдолгор, Дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, НАМЭХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Ш.Атармаа, Ж.Цолмон, В.Удвал, Д.Энхжаргал, Д.Гантөгс,  НАМЭХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ү.Оюунзул болон Нийслэлийн НАМЭХ-ны гүйцэтгэх захирал Ц.Буяннэмэх, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Галхүү нар оролцлоо. НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Атармаа “Бид нарын алхаж байгаагийн гол үндэс бол хоёр асуудлыг шийдэж байгаа явдал юм. Нэгдүгээрт Баянзүрх дүүрэг хогны асуудлыг гол асуудал болгож гаргаж байгаа, хоёрдугаарт утаа хог хоёр салшгүй холбоотой. Бид утаагаа багасгаж чадсан юм чинь хогоо хаяхгүй байж “Хоггүй хот болцгооё” гэдэг уриалгыг дэвшүүлж байгаа юм” гэлээ.

 

 

Ийнхүү “Алхангаа ярилцъя” арга хэмжээнд нэгдсэн эмэгтэйчүүд өөрсдийн оролцоотойгоор, дүүргийнхээ асуудлыг шийдэхээр 28 хороо тус бүрээс алхангаа замаараа хог түүн Жуковын хөшөөний өмнө цуглаж 5 тонн хогийг ачуулсан.

 

 

“Эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” уриа нь дор явагдсан тус арга хэмжээний үеэр БЗД-ийн иргэд тулгамдсан асуудлаа шийдэхийн хажуугаар халуун аарц, жимсний шүүсийг гадаа ажиллаж байгаа тохижилт үйлчилгээний ажилтан, замын цагдаа, худалдаа эрхлэгчдэд өгсөн юм. Мөн БЗД-ийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэгээр орж тэнд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд Эрүүл мэндийн лекц уншиж, маск витамин өгөв. НАМЭХ-ны удирдлагууд Хүүхдийн эмнэлэгийн удирдлагуудтай уулзаж эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх “Явуулын автобустай болох, Амгаланд баригдаж байгаа АШУҮИС-ийн Эмнэлэгтэй нягт хамтын ажиллагаатай байх зэрэг асуудлуудыг шийдлээ. 

 

Тус арга хэмжээний хүрээнд БЗД-ийн Монгол Ардын Намын хорооны Дэд дарга Б.Галхүү, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл