-13o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБанк “ШИЛДЭГ ТОС БАНК”-аар 3 дахь жилдээ шалгарлаа

2019-12-06 17:47:40

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг ТоС Банк” уралдааныг Монголбанк, Монголын Тогтвортой санхүү (ТоС)-ийн Холбоо хамтран 2019 оны 3-р сарын 1-ээс 2019 оны 10-р сарын 31 хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Тус уралдаанд ХХБанк нь 2019 оны 12-р сарын 5-ны өдөр тус уралдааны бүх төрөлд нийлбэр дүнгээр 1 дүгээрт шалгарч “Шилдэг ТоС Банк”-аар 3 дахь удаагаа шалгарлаа.

 

 

ХХБанк нь 2012 оноос хойш “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн систем (БОНЭМС)” хэмээх цоо шинэ ойлголтыг Монгол Улсын хувьд цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн Монголын анхны арилжааны банк юм. 2019 оны хувьд ХХБанк  өөрийн БОНЭМС-ийн бодлого, заавруудаа шинэчлэн баталж, Тогтвортой хөгжлийн зорилгуудын 5 дахь зорилго болох Жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд Жендерийн бодлогоо олон улсын жишигт нийцүүлэн шинэчилсэн бөгөөд эрчим хүч, нөөцийн хэмнэлт, хогны менежментийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэн, үйл ажиллагааны бүхий л түвшинд тогтвортой, байгаль орчин болон  нийгэмд ээлтэй байдлаар үйл ажиллагаа явуулах зорилгын дор ажиллаа.

Монгол Улсын ууган, тэргүүлэгч арилжааны банкны хувьд ХХБанк бусад банкууддаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй банк байхыг зорин ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

Ногоон хөгжлийг дэмжигч
Худалдаа, хөгжлийн банк

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
дэлхий нийтээрээ ногоон хандлагатай болж байхад манай банкныхан зөв байна хөгжилд түүчээлдэгээ харуулж байна
2019/12/09 202.131.227.82
ДЭЭРЭМДҮҮЛЭГЧ НАР С
ХЭДИЙ ЧИНЭЭ УЛС ОРНОО ЛУЙВАРДАЖ АРД ИРГЭДЭЭ ДЭЭРЭМДЭНЭ ТЭР БАНК ШИЛДЭГ БОЛДОГ БОЛЖ ДЭЭ ЧААВААС
2019/12/09 124.158.88.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment