-13o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн хугацаанд зам тээврийн ослоор найман хүүхэд гэмтжээ

2019-12-09 15:41:00

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.02-05-ны өдрүүдэд нийт 1202 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 744-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн гэмтэж бэртсэний 8 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -15
  • Мөргөлдөх хэлбэр-3
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.12.04-ний өдрийн 08.50 цагийн орчимд Увс аймгийн Өмнөговь сумын 3-р баг “Намир” гэх газар /сумын төвд/ асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 24 настай эрэгтэй А нас барсан

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 24.8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 0,6 хувиар, гэмтсэн хүн 56.2 хувиар,  хүүхдийн тоо 2,6 дахин  нэмэгдсэн байна.

Өмнөх 7 хоногийн энэ өдөр ТЦА-аас зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх урьдчилан сэргийлэх зорилго бүхий “ Хичээх өдөр” арга хэмжээ зохион байгуулагдсан. Уг арга хэмжээний хүрээнд нийт дуудлага, мэдээлэл 22,5 хувиар, хүн гэмтсэн осол 36,3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.

Иймд иргэд жолооч та бүхэн нэг өдөр хичээгээд зогсохгүй цаашид өдөр бүр хичээснээр юугаар ч үнэлшгүй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах тул автозамын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment