8o
Улаанбаатар хот
mobile menu

​Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлжээ

2019-12-03 10:40:00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 406 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 380-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртжээ. Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр, мөргөлдөх хэлбэрээр хоёр осол тус тус гарчээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд, хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
С.Бэхтулга
согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүст оноодог шийтгэл үр нөлөөгүй байна. жилийн хугацаанд олон зуун хүн болж байна шүү дээ. галзуу нь согтуугаас айдаг гэдэг зүйр үг байдаг даа.
2019/12/04 59.153.112.203
  • Recent
  • Most Read
  • Most Comment