8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: ҮХЦ-ийн шинэ даргыг сонгох хуралдаан болно

2019-11-29 09:36:24

ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоотод 

09:30 цагт "НЭЭЛТТЭЙ ИЛТГЭЛ-II" хэлэлцүүлэг, илтгэл зохион байгуулагдана. БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон Улсад Зэргийн бус болон Магистр, Докторын хөтөлбөрт хамрагдан суралцаж 2019 онд төгссөн судлаачид өөрсдийн судалгааны талаар олон нийтэд танилцуулна. 

Туушин зочид буудалд

10:00-12:00 цагт Гадаад валютын нөөц сэдэвт хэлэлцүүлэг болно. 

Эрүүл мэндийн яамны А танхимд

10:00 цагт Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад Дурангийн ариутгалын аппарат, биохимийн автомат анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, нярайн дулаацуулах ширээ зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өгөх арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцоно. 

"Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-т /Цирк чанх урд МТ бензин колонкийн урд хашаа/

10:00 цагт Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” автобус яагаад нийтийн тээврийн стандарт шаардлага хангахгүй байгаа талаар "ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ" ОНӨААТҮГ-н дарга Б.Цолмон газар дээр нь очиж ажиллана. Энэ үеэр туршилт хийж үзүүлнэ. 

ҮХЦ-ийн байранд

11:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдаан болно. 

Нийслэлийн замуудыг хаана

11:00 цагт ТЦА-наас жил бүрийн арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг зам тээврийн аюул, осолгүй “Хичээх өдөр” болгон зарласан. Хичээх өдрөөр 11:00-11:10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээгээ зохион байгуулна. Мөн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлнэ.

Мишээл экспо төвд

11:30 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооноос 2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Мишээл экспо төвд "ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН-2019" уламжлалт үзэсгэлэн худалдааг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн 250 гаруй ойн нөхөрлөлийн гишүүд модон эдлэл, эсгий гар урлалын бүтээгдэхүүнээ Мишээл экспод борлуулах юм.

Эрүүл мэндийн яамны хурлын “А” зааланд

11:30 цагт “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна.

MN-Мэдээллийн төвд 

11:00 цагт  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн форумаас 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгааг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт  Монголын татвар төлөгчдийн Үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооноос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон авилгын асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол, эмийн үнийн асуудлаар Эм хангамжийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment