8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд солонгос америк оюутанд 15 жил хүнд ажил хийх ял оноолоо

2016-03-17 08:34:00

Өнөөдөр Хойд Солонгосын дээд шүүхээс Америк оюутан Отто Уормбиерт төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний төлөө 15 жил хүнд хөдөлмөрийн ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Виржиниагийн Их сургуулийн оюутан Уормбиер өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Солонгост баривчлагдсан юм. Түүнийг Пьёньяний зочид буудалд байсан үзэл суртлын агуулгатай эд зүйлийг хулгайлах гэж оролдсонд буруутгажээ. Энэ үйлдлийг нь Хойд Солонгосын төрийн эсрэг гэмт хэрэгт тооцож байгаагаа тус улсын хэвлэлээр өмнө нь мэдээлж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment