8o
Улаанбаатар хот
mobile menu

Нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна

2019-11-25 13:40:00

11 дүгээр сарын 10-нд нийт нутгийн 30 орчим хувьд цастай байсан бол 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ.Тухайлбал Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулсаар 20 см-с их, Увсын Баруунтуруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Тэлмэн, Цагаанчулуут, Тэс, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Жаргалант, Чандмань-Өндөр, Их-Уул, Шинэ-Идэр, Булганы Баян-Агт, Бугат, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин, Гурванбаян, Өмнөдэлгэр, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 11-20 см цастай байгаа юм.Тэгвэл Хэнтийн ихэнх, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумдын нутгаар 6-10 см, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн зарим сумдын нутгаар 0-5 см цастай байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment