8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

2019-11-25 13:10:00

Хээр машин нь эвдрээд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Эрэн хайх ажиллагааг долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр зогсоожээ.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь эвдэрч зогсчээ.

Машин нь эвдэрсэн учир 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад маргааш нь буюу 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байжээ.

Хүн алга болсон тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид  гээд нийт 32 хүн, 7 автомашинтайгаар өчигдөр 11.24-ний өдрийн 07:30 цагаас “Бетон гүүр” гэдэг газраас “Бэлхийн гарам”, “Хэцүүгийн даваа”, “Тээлийн-Адаг” гэдэг газар хүртэл нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Эрэн хайх ажиллагааг нийт долоон хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр өчигдөр 17:12 цагт зогсоосон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zo
vrgeljlvvleed haigaachee
2019/11/27 59.153.85.107
hi
hamt ywsan hvniig ni shalga sejigtei bn
2019/11/26 203.91.115.39
  • Recent
  • Most Read
  • Most Comment