-8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 16 настай охин өндрөөс унаж амиа алджээ

2019-11-20 12:31:55

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Цамхаг” хотхоны 12 давхрын цонхноос 16 настай хүүхэд унаж амь насаа алджээ.

Тодруулбал "Хүүхэд байшин дээрээс унах гэж байна" гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16:03 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:12 цагт очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч А /16 настай, эмэгтэй/ тус байрны “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ.

Онцгой байдлын аврагчид охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн ч А нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment