8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ

2019-11-19 15:49:31

АНУ-аас Нигер улсын чиглэлд онгоцонд зорчиж явсан С.Цэрмаа хэмээх монгол эмэгтэй хүний амь аварчээ. Тус  онгоцонд зорчиж явсан 77 настай Нигер гаралтай Америк иргэний бие гэнэт муудан, ухаан алдан унасан байна.Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж ухаан алдсан иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлсэн аж.

Энэ талаар С.Цэрмаа “Амьдрал дэндүү баялаг юм. Надад ийм  зүйл тохиолдоно гэж ер бодсонгүй. 77 настай эмэгтэй амьдралд эргэн ирсэнд талархаад баршгүй. Нигер гаралтай Америкийн хос эх нутагтаа зочлох гэж буй зам. Эхнэр нь онгоцонд ухаангүй болоод хэн нэгэн эмч сувилагч байвал онгоцны хойно ирээч гэсэн дуудлагаар цаг тасралтгүй хамт байж дараагийн эмч нарт хүлээлгэн өгч санаа амарлаа. Ерөөлийг харамгүй авлаа. Багш нартаа талархая. Онгоцны нисгэгч үйлчлэгч нарын талархал дунд газардлаа. "United air"-ийн аялаллын 150 ам.долларын эрхээр шагнуулав” гэжээ.

Онгоцонд зорчиж явсан хүмүүсээс эмч, сувилагч байвал онгоцны хойд хэсэгт ирэхийг хүссэнд С.Цэрмаа очиж, тухайн иргэнд зургаан цагийн турш тусламж үзүүлж, асарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баярсайхан ах нь
Нэг нь бөгс илж монголоо гутааж байхад нэг нь бусдыг аварч монголоо мандуулж байна баярлалаа монгол хүний зовхи нь өөдөө сайхан сэтгэлт бүсгүй чи монголоороо тэр орныг гайхуулж байна
2019/11/23 66.181.191.239
хайяааа
монгол хүн гэж тохируулж өгч байгаа бололтой,тэр сертифитыг нь урж хаяаад бөгсөө арчих хэрэгтэй..
2019/11/20 103.111.68.3
харамч янкууд
Хорголоо тоолсон харамч америкууд 150-хан доллар өгөө юу?
2019/11/20 103.111.68.3
Zochin
Baharhaj bna.
2019/11/19 202.21.127.166
Irgen
Saihan medee bna. Baharhaj bna bayarlaj bna.
2019/11/19 66.181.189.248