-12o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлээс 75 кг сайжруулсан түлш гаргахыг завджээ

2019-11-14 09:40:00

Цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтаар өчигдөр /2019.11.12/ түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн 2, зөөж тээвэрлэсэн 1 зөрчлүүд илэрчээ. Түүхий нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна. 

Мөн ЧД-ийн 18-р хороо иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100кг түүхий нүүрс хадгалж байсныг, СБД-н 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус бааз-ын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсныг, ХУД-ийн 14-р хороо Зуун модны замд Hyundai Porter маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлшийг тээвэрлэж явсныг тус тус илрүүлсэн байна.

Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед иргэд Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хэнчбиш
Тэгээд яасан бэ хурааж авсанн уу Мөнгийг нь буцааж өгсөн биз дээ Энэ нэг биш ээ
2019/11/15 203.91.115.49
Зочин
Ш.Батхүүгийн 140 сая долларыг болохоор хөөцөлөдхгүй, шуудай нүүрсний араас хөөцөлдөөд л үнэ доошоо орчихсон юм аа Манай цагдаагийн удирдлага.
2019/11/14 66.181.176.218
Нүүрс
Энэ ч арай хэтэрч байнаа эрх чөлөөт Монголд нүүрс түлш хүртэл хуулиар хориод байдаг ёстой дуракууд юма
2019/11/14 122.201.24.83
Zochin
Oron nutagt tulj bolohgui gej uu.sonin yumaa.hureltsee muutai bololtoi.
2019/11/14 73.176.171.37
Уншигч
энэ түлшийг хотоос авч гарч болдоггүй юм уу? худалдаад авсан бол хөдөө гэртээ аваачиж түлж болохгүй юм уу
2019/11/14 202.21.96.76
  • Recent
  • Most Read
  • Most Comment