Өнгөрсөн сарын сүүлээр ҮХЦ-ийн дарга Ц.Одбаяр Улаанбаатар-Инчон чиглэлд Кореан Эйр компанийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд хүрсэн хэрэгт буруутгагдан, шалгагдсан. Тус хэргийн талаар Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн даргыг долоон сая вонн буюу 6008 ам.доллараар торгон, эх орон руугаа буцахыг нь зөвшөөрсөн талаар KBS мэдээллээ. Инчеон хотын прокурорын газраас өнөөдөр гаргасан дүгнэлтэд Д.Одбаярын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн хилийн хоригийг нь цуцалсан байна. Түүнийг 10 хоногийн хугацаанд Өмнөд Солонгосын хилээр гарахыг хориглоод байсан ба уг хориг Баасан гарагт дуусах байв.
ҮХЦ-ийн дарга Ц.Одбаяр торгууль төлөөд эх орондоо ирнэ
2019-11-14 09:30:00