-10o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: Цаашид албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас чөлөөлнө

2019-11-13 09:26:00

  Tөрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан мэдээлэл цацагдаад байгаа юм. . Албаны машинаар хүүхдээ зөөсөн албан хаагчдад хариуцлага тооцох эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулсан юм.

-Албаны дугаартай машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөж байгаа зөрчил нэлээд хэд илэрсэн. Тэдгээр машиныг эзэмшдэг төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцох вэ?

-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярьсан. Төрийн албаны зөвлөл болон Тээврийн цагдаагийн газар хамтран шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн. Тиймээс албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Ингэж байж таслан зогсооно. Тэдгээр албан хаагчдад сануулга өгнө.

-Албан хэрэгцээнд ашигладаг машины серийн дугаар эсвэл номерын өнгийг нь өөрчлөх гэх мэт арга хэмжээ  авч болдоггүй юм уу?

-Таслан зогсоохын тулд ийм хэлбэрээр шахалт хийж байна. Үүнийг хориглосон журам гаргана. Хэрэв журмаа зөрчвөл ажлаас нь чөлөөлдөг болно.  Тэглээ гээд энэ байдал өөрчлөгдөхгүй.  Эхлээд журмаа бий болгоё. Гэхдээ энэ асуудал дээр Их хурлын гишүүдийг ч мөн шахах хэрэгтэй. Тэгж байж бүгд хамтдаа ийм соёл руу алхая гэж байгаа юм.  

Нэмэлт мэдээлэл дуулгахад: Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан. Уг хуулийг дагаж мөрдөх хүрээнд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилсэн бөгөөд энэ дүрмийг хуульдаа тусгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ёс зүйн дүрэмд: 

  • Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх 
  • Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох  
  • Албан ажлаар агаарын тээврээр үйлчлүүлэхдээ бизнес ангиллаар зорчихгүй байх
  • Ажлын байран дээр бэлгийн дарамт учруулахгүй байх тухай заалтыг нарийвчлан оруулж байх нь зүйтэй гэж үзлээ. Жишээлбэл, 5 секундээс дээш хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт гэж үзнэ хэмээсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хо
Ми овогт данжаадын уяачийн эхнэр ИНЕГ-ын Санхүү удирдлагын газрын дарга Н.Нямсүрэнгийн машин зогсож байна.
2019/11/13 202.9.45.32
хайяааа
Ашиглахыг хориглосон бэлээхэн хууль байгаад байхад чөлөөлнө ч гэх шиг.Хуулиа уншдаггүй ясан толгойт уу?
2019/11/13 103.111.68.3
уншигч
Сайдаа ийм жижиг асуудлаар шоу хийхээ болье. Улс орноо хөгжүүлэх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх гээд улсын хөгжлийн чанартай сэдвээр шоудах нь зүйтэй. Шоу сонирхолтой биш байна
2019/11/13 64.119.22.214
иргэн
ажилдаа ирдэггүй дарга нараа яах вэ сайд аа
2019/11/13 192.82.66.151
хайяааа
Үд өнгөрсөн хойно ажилдаа ирдэг дарга нар маш олон байна.Шалтгаанаа намын байранд ийм ч дарга тийм ч дарга дуудсан гээд тайлбарлаад байдаг.
2019/11/13 103.111.68.3
хфгжфгх
Ажлын ширээн дээрээ ажилд оруулж өгнө гээд хүчиндвэл ямар шийтгэл оноох вэ? Төрийн агентлаг дарга нарын өрөөг яаралтай камержүүлах хэрэгтэй байна
2019/11/13 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment