-10o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүрэгт 57,3 тонн давс, бодис цацжээ

2019-11-12 14:36:08

Нийслэлийн хэмжээнд өчигдөр өдрөөс эхлэн нойтон цас орж халтиргаа гулгаа ихээр үүссэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын зам талбайн 29 үйлчлэгч 5 машин техникээр нийт 46.3 тонн давс, 11 тонн бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Тодруулбал, Налайхын шинэ зам, Хил хамгаалах ерөнхий газар, Баянмонгол хороолол, Бөхийн өргөө, Халдварт, Замын цагдаагийн уулзвар, Жанжин клуб, Улаанхуаран, Дарь-Эх зэрэг 40 орчим байршилд давс, бодис цацжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment