-10o
Улаанбаатар хот
mobile menu

Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна

2019-11-12 11:41:21

Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

 

Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон галын аюулгүй байдлын стандарт , норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой тус шалгалт энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

 

 

Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 3023 удаагийн ахуйн гал түймэр гарсан байна. Гал түймрийн 62.9 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment