-10o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуурсан үедээ тагтнаас үсэрч амиа алджээ

2019-11-12 09:58:18

Баянзүрх дүүрэгт согтуурсан үедээ өндрөөс үсэрч амиа алдсан хэрэг энэ сарын 9-нд гарчээ.  Тодруулбал "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд барилгын 12 давхрын тагт дээрээс хүн унаж нас барсан, өргөтгөсөн барилгын дээвэр дээрээс цогцсыг буулгаж өгнө үү" гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 2019.11.09-ний өдрийн 08:26 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. 

 Хүсэлтийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 08:36 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ гэрийнхээ тагтнаас үсэрч, 3 давхар барилгын өргөтгөл дээвэр дээр унаж нас барсан байсныг 20 минут ажиллан цогцсыг буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment