8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-аас мэдээлэл хийнэ

2019-11-11 09:35:46

Монгол Улсын Консерваторид

09:00 цагаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, хуучир хөгжмийн багш Д.Бодьсүрэнгийн нэрэмжит өсвөрийн хуучир хөгжимчдийн “Эгшгэн хэлхээ” анхдугаар уралдаан эхэлнэ.

ХААИС-д

10:00 цагаас Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.

АТГ-ын Олон нийтийн төвд

11:00 цагаас АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ЦЕГ-т

11:00 цагаас мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийг ашиглан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж бичигт ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагууд гарын үсэг зурна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

MN-Мэдээллийн төв

11:00 цагаас “Хүннү эйр” компанийн  онгоцны ослын хохирогч ухаан орохгүй сар болж хүнд байдалд байгаа талаар болон осолтой холбоотой асуудлаар хохирогчийн ар гэрээс хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагаас ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийнэ.

“Богд Ард” хороололд

12:00 цагаас Тус хороололд 10 мянган кв түүнээс дээш өндөр хүчдэлийн шугамыг явган хүний зам дор булж аюултай нөхцөл байдал үүсгэж байгаа талаар тухайн хорооллын оршин суугчдын төлөөлөл газар дээр нь мэдээлэл хийнэ.

“Буянт-Ухаа” спорт цогцолборт

14:00 цагаас Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл