-12o
Улаанбаатар хот
mobile menu

"Сэлэнгэ ундрах" цехэд үйлдвэрлэсэн уснаас шавьж, шимэгч хорхой илэрчээ

2019-11-11 08:47:00

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 18/42 дугаартай удирдамжийн дагуу Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлалтай Борх арвижих ХХК-ийн “Сэлэнгэ ундрах” ус цэвэршүүлэх цехийн үйл ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.


Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүний нэр төрөл бүрт технологийн заавар, жор, орцыг тусгасан технологийн картыг боловсруулаагүй, мөрдөж ажилладаггүй, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, дагалдах баримт бичиггүй, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах зааваргүй, техник ашиглалтын паспортгүй, ашиглалтын байдалд бүртгэлгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлж хэвшээгүй, бүртгэлийн хуудас олгодоггүй, дотоод хяналт шалгалтын журмыг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулаагүй, дотооддоо хяналт тавьдаггүй, ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын байр, талбай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажил эхлэх болон явц дунд, төгсгөлд байнга угааж цэвэрлэж хэвшээгүй, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, анхан шатны бүртгэлийг хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

 


Шалгалтын явцад “Сэлэнгэ ундрах” ус цэвэршүүлэх цехэд үйлдвэрлэсэн 18.9 литрийн савлагаатай уснаас дээж авч шинжилгээнд хамруулахад МХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр “Үе хөлтөн шавьж, шимэгч хорхой” илэрсэн, ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй, тул 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 14 цаг 30 минутаас эхлэн үйл ажиллагааг зогсоож, шийтгэлийн арга хэмжээг тооцож ажилласан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
"Хэгса акуа" -г үзээд өгөөрэй,
2019/11/12 49.0.135.140
Дорж
Ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж сайн ажилласан МХ-ийнхандаа баярлалаа
2019/11/11 112.72.6.94
  • Recent
  • Most Read
  • Most Comment