8o
Улаанбаатар хот
mobile menu

Галаас хүүхдийн амь аварсан иргэдийг шагналаа

2019-11-11 08:45:24

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагнаж урамшууллаа. ХЭҮК-ын дээд шагналын эзэн болсон эдгээр иргэд нь 3-14 насны хүүхдүүдийн амь насыг аварсан эрэлхэг зоригт хүмүүс.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Хүний эрхийг дугаарлаж болдоггүй. Гэхдээ хүний хамгийн чухал эрх бол амьд явах эрх. Хүнлэг халуун сэтгэлээр хүний амийг аварсан та нараар бахархаж байна. Тийм учраас бид хамгийн эрхэм шагналаа гардуулахаар шийдлээ" гэв.

"Хүний эрх" тэмдэг нь хүний эрхийн салбарт амжилт, бүтээл гаргасан зүтгэлтэнгүүдэд олгодог, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Tanai baiguullagad hamaaralgui asuudal shig baihiin. Hamaarah asuudalaa hamaar l daa. Erh ni zorchigdoj bga heden myangan humuust ta nariin tuslaltsaa heregtei bhad hodlohgui.
2019/11/15 182.160.32.189