8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн алба хаагчдад шинэ загварын "тэмээний ноосон хантааз" олгов

2019-11-08 14:06:59

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай” журамд заагдсан “Тэмээний ноосон хантааз”-ыг энэ онд үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК-ны загварыг шалгаруулан шинээр хийлгэсэн юм.

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан энэхүү хантаазыг шууд чиг үүрэг гүйцэтгэж буй төв, орон нутагт ажилладаг цагдаа зохицуулагч, эргүүлийн цагдаа, цагдаа жолооч болон хяналтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй 4000 гаруй алба хаагчдад эхний ээлжид олгоод байна.

Энэхүү хантааз нь хагас бариу хэлбэртэй, босоо захтай, хэрэглээнд тэсвэртэй, хар хөх өнгийн хөвөн даавуун материалтай, суналт багатай, бүрзийлт үүсдэггүй, хэлбэрээ хадгалах чадвар болон дулаан хадгалах чадвар сайтай 100 хувь тэмээний ноосон материалтай гэдгээрээ онцлогтой аж.

image

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Orovdoh yumaa.mongol tsagdaa har mass baij bolohgui.muu yum ihk duuldah yum.mafi bolson orchin baij medeheer medeelel ihk bna daa.tursun bie 2 nudtei bolovch tur tumen nudtei gedeg.
2019/11/11 73.176.171.37
БАЯР ХҮРГЪЕ
гадны УЛСААС АВНА ГЭЖ ГҮЙГЭЭГҮЙД БАЯРЛАЖ БАЙНА. овоо ШҮҮ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖИХ ЁСТОЙ
2019/11/09 64.119.16.250