8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилгын талбайд гал түлсэн зөрчилд торгууль ногдууллаа

2019-11-08 14:00:14

2019 оны 11 дүгээр сарын 06 өдөр Нийслэлийн шуурхай албаны төв штабын утсанд иргэн С.Наранхүүгээс ирүүлсэн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 222 хорооллын барилгын талбай дээр гал түлж утаа гаргасан гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн шуурхай штабтай хамтран газар дээр нь хяналт шалгалт хийхэд шөнө хүйтэн хоносон учраас дулаацах,барилгын бетоныг хөлдөөхгүй байх зорилгоор “Ногоон гандирс” ХХК-ийн талбайн даамал Р.Гантулга барилгын дээвэр дээр гэрээсээ шахмал түлш авчирч гал түлсэн болох нь тогтоогдлоо.

Энэ нь Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан А/433-А/820 тоот тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам”-ыг хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын дагуу Р.Гантулгад 300 нэгжийн торгууль ногдуулан барагдуулж, албан даалгавараар хугацаатай үүрэг өгч ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл