"ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд Эрхэм СУДЛААЧ таныг илтгэл, өгүүллээ ирүүлж, хэлэлцүүлэхийг УРЬЖ БАЙНА.
ТАНИЛЦУУЛГА:
“Газарчин” дээд сургуулийг үүсгэн байгуулагч профессор А. Дамдинбазарын Монгол Улсын боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, гэгээн дурсгалыг хүндэтгэж, 2016 оноос эхлэн “Газарчин” дээд сургуулийн дэргэдэх зөвлөлүүд болон нийт хамт олноос мэргэжлийн чиглэл нэгт байгууллага, хүмүүс, эрдэмтэн судлаачид, оюутан суралцагчдыг урин оролцуулж “ЭРДЭМ СУДЛАЛ, ЭРДЭС БАЯЛАГ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэхүү хурал нь 4 дэх удаагаа 2019 оны 11-р сарын 22-ны өдөр "Газарчин" дээд сургуулийн хичээлийн А байрны хурлын танхимд зохион байгуулагдана.Хуралд боловсрол судлал, аялал жуулчлал, эрдэс баялгийн мэргэжлийн чиглэлээр илтгэл өгүүлэл, бүтээлээ ирүүлж, хэлэлцүүлж, хэвлүүлэн нийтлүүлэх бололцоотой бөгөөд уг хурлын хэлэлцүүлэг дараах хэсэг бүлэгтэй байна. Үүнд:
Эрдэм судлал, эрдэс баялгийн ерөнхий асуудлууд
Боловсрол судлал, сургалтын технологи-менежмент
Аялал жуулчлал, түүх соёл, зан заншил, байгаль дэлхий
Эрдэс баялгийн салбарын эрх зүй, технологи менежмент
Танин мэдэхүй, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа
Хурлын илтгэлүүдийг ном, сэтгүүл зүйн ангиллын ISBN 978-99978-4-082-0 дугаартай эмхэтгэл болгон хэвлүүлж, салбарынхан болон өргөн олонд түгээдгээрээ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛТАЙ.
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын эмхэтгэлийн өгүүлэл бичих заавар
НЭГ: Эрдэм шинжилгээний өгүүлэл бичхэд тавигдах шаардлага
1. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна.
Өгүүллийн нэр
Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
Хураангуй
Түлхүүр үг
Оршил
Өгүүллийн үндсэн хэсэг ДүгнэлтИшлэл татсан ном, зохиолын нэрс
Зохиогчийн тухай.
2. Өгүүлэл нь 297x210мм (A4) хэмжээтэй 8 хуудсанд багтсан байна.
Хоёр. Илтгэлийн агуулгад тавигдах шаардлага
• Бодит байдалд хэрэгжиж болохуйц, шинэлэг санаа дэвшүүлсэн,
• Тулгамдсан асуудлыг олж харж, илрүүлсэн байдал
• Бодит мэдээлэл ашиглаж, баримт материал хавсаргаж баталгаажуулсан,
• Судалгаа, шинжилгээний тодорхой арга хэрэгслүүдийг ашигласан байна,
• Ишлэл зүүлтийн заалт бичих,
• Ашигласан ном, судалгааны ажил, материалын жагсаалт бичих,
• Удиртгал, илтгэлийн агуулга, ерөнхий дүгнэлт, зөвлөмжийг заавал хийнэ,
• Эх сурвалж тоо болон чанарын баримтад тулгуурласан байдал
Гурав. Шагналын сан
1,500,000.00₮ /нэг сая таван зуун мянган төгрөг/.
Дөрөв. Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын зохион байгуулалт:
Хуралдааныг 2 үе шаттайгаар явуулна.
I шат. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээл шалгаруулахад профессор, багш нар ажиллаж 2019 оны 11 дүгээр сарын 11-13-ны хооронд тодорхой шалгуур үзүүлэлтээр урьдчилан шүүмж, саналаа өгч, дүгнэн шалгарсан илтгэлийг II шатанд хэлэлцүүлнэ.
II шат. Шалгарсан илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 22-нд хичээлийн А-байрны хурлын танхимд нээлттэйгээр хэлэлцүүлнэ.
Илтгэлийн материалыг хэвлэмэл болон файл (docx. pdf) хэлбэрээр 2019 оны 11-р сарын 12-ны өдрийг дуустал “Газарчин” дээд сургуулийн хичээлийн А байрны 2 давхар 211 тоотод Маркетинг, хүний нөөцийн албаны дарга Д. Янжмаа хүлээн авна.
Илтгэл хүлээн авах цахим хаяг:
marketing.gazarchin@gmail.com
Дэлгэрэнгүй мэдээллийг www.gazarchin.edu.mn хаяг
Gazarchin university of Mongolia facebook хуудас болон
98062222, 86072222 дугаарын утсаар авч болно.