
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэрэгт нэр холбогдоод байгаа. Тэрээр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу биеийн дарамт учруулсан хэргээр мэдүүлэг өгөхөөр БНСУ-д ирсэн талаар мэдээлэл өглөө цацагдсан. Тэгвэл түүнээс тайлбар мэдүүлэг авсны дараа баривчилж, тусгаарлан хорьсон талаар тус улсын хэвлэлд нийтэлсэн байна.



