8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Даваасүрэн: Сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа

2019-11-05 12:44:00

Эдийн засгийн байнгын хорооны өнөөрдрийн хуралдаанаар Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д оруулсан үндэслэлээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Энэ дагуу хуралдааны эхэнд СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.

Мөн үүнээс гадна СЗХ-ны дарга С.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Миний бие Санхүүгийн Зохицуулах Хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэй гэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй. Би хэзээ ч үүнтэй санал нэгдэхгүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах Хорооны Даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сэндэр
Боловсрол өндөртэй, мэдлэг чадвартай бүсгүй шүү дээ. Ажлаа хийж байгааг нь аар саархан зүйлээр зайлуулаад оронд нь "өөрийн, өөрсдийн" дульхан нөхдүүдийг суулгадаг болсон цаг үе дээ
2019/11/06 202.5.194.28
хайяааа
Хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн өөрөө албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгвөл маш их шан харамж дагалддаг гэж сонссон юм байна.МАН юу юу амласан бол?
2019/11/05 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment