8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай Тогтоолын төсөл өргөн барилаа

2019-11-05 12:13:52

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

“Эдүгээгээс 30 жилийн өмнө өрнөсөн Ардчилсан хувьсгал нь нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзаж, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хууль ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх боломжийг монголчуудад олгосон билээ.

Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, Ардчилсан тогтолцоог хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар 2009 онд шагнаж байсан билээ.

Ардчилсан хувьсгалын ой нь манай нийт ард түмний баяр юм. Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн түүхэн үйл явцыг үнэлэн дүгнэж, олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийх, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, энэ үйл хэрэгт оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна” хэмээн Тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хайяааа
Халуун төмс идүүлчихмээр ямар сайхан тарган гахайнууд вэ?
2019/11/12 103.111.68.3
Зочин
Бахын санаа далайд баньдийн санаа ширээн дээ гэж үүнийг л хэлнэ дээ
2019/11/11 103.194.176.116
Хэрэггүй дээ
Монголд юу л байна, энгэрт зүүсэн одон медаль байна. Тэгээд улс орны хөгжлийг харахаар нойл байх юм. Юу хийсэн гээд энгэрт нь төмөр зүүж өгөөд байгаа нь ойлгомжгүй
2019/11/11 45.51.113.91
иргэн
Сөнөж буй нам бас зүүдэг төмөртэй болохын байна л да.
2019/11/10 202.9.42.125
Үз
Мѳн ч их завтай хулгайчууд шүү.
2019/11/09 202.55.188.44
зочин
Хэнд ч хэрэггүй нэг төмөр хийлгэж татварын баахан мөнгө үрэх гээ юу бас.
2019/11/08 67.180.129.0
Irgen
Ner tor hootsoldson hend ch heteggui zuil.Oorsdiigoo 1921 onii AH tai adil huvisgal hiisen gej batalgaajuulah geed argaa barah yum.
2019/11/08 66.181.161.108
Хүрлээ
Ардчилсан хувьсгал гэнүү.Сэм ахын зохиолоор хөрөнгө мөнгөөр хийгдсэн жүжиг шүү дээ
2019/11/07 150.129.140.88
иргэн
za uur hiih huuli muuli ajil turul baihgui yu? yuun odon medal bolood yavchvaa? odoo bolioo
2019/11/07 150.129.141.56
Зочин
Хэрэггүй.
2019/11/06 73.231.128.120
Зочин
Эрдэнэ ээ чи төмөр зүүх дуртай бол өөрийнхөө луйвардсан мөнгөөр хийлггэд өөрөө гардуулаад , тараагаад зургаа Сошиал сүлжээнд тавьчих. Тэгээд л болоо.
2019/11/06 103.194.176.116
б.оросоо
энэ хэрэггүй асуудал байна.
2019/11/05 192.82.66.181
  • Recent
  • Most Read
  • Most Comment