8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-д болсон шатрын тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэргүүн байр эзэлжээ

2019-11-05 11:30:00

ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн аравдугаар сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ.ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг найман орны парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо 5-р байр эзэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн байна. 

Тэмцээнд Их мастер цолтон, Европын цомын аварга, ОХУ-ын багийн болон клубийн тэмцээний аварга зэрэг өндөр зэрэглэлийн шатарчид оролцжээ. 

 

Парламентын гишүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон гишүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар уулзаж, баяр хүргэсэн байна. Тэрбээр “Дэлхийн улс орнуудын хууль тогтоогчидтой оюуны спортын төрлөөр өрсөлдөж өндөр амжилт гаргасан Та бүхэнд талархал илэрхийлье. Монголын парламентад шатрын спортоор хичээллэгч гишүүд цөөнгүй бий. Цаашид тус тэмцээнд бэлтгэж, тогтмол оролцож байх нь чухал юм” гэлээ.

ОХУ-ын Төрийн Дум “Олон улсын парламентын наадам”-ыг 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд парламент хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, спортыг сурталчлах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгод уг наадам чиглэдэг ажээ.

Парламентын наадмын хөтөлбөр спорт, албан ёсны, урлаг соёлын гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагддаг юм байна. Спортын хөтөлбөрт  шатар, бильярд, мини-хөлбөмбөг, газрын болон ширээний теннис, бадминтон багтдаг. Энэ жилийн наадамд Хүндэт зочноор дэлхийн шатрын гурван удаагийн аварга, Төрийн Думын депутат, алдарт Анатолий Карпов, олимп, дэлхийн олон удаагийн аварга, Төрийн Думын депутат, алдарт хоккейчин Вячеслав Третьяк нарын зэрэг алдартнууд оролцсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zz
Wow yamar goy medee ve bayar hurgey
2019/11/05 139.5.216.161
ajlaa hii
mongolchyyd ajild dyrgvi sengej nairladag.zvgeer tejeelegleh hvseltei bertegchingvvd
2019/11/05 202.179.25.173
иргэн
бусдаараа тэргүүлдэг болоосой. Зугаа цэнгэл яах вэ.
2019/11/05 64.119.25.137
хайяааа
Монгол улсад МАН-ын гишүүн Д.Одбаярын нэрэмжит бөгс гуя илэх олон улсын тэмцээн зохион байгуулах санал гаргаж байна.
2019/11/05 103.111.68.3