8o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөр бөхчүүд 10 медаль хүртэв

2019-11-05 09:30:00

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “SAORI CUP” өсвөр үеийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-3-нд Японы Нагоя хотод боллоо.

Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас 73 дугаар сургуулийн багш Ж.Дандар, “Арслан” клубийн дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр, Спортын төв сургуулийн багш Г.Нямбаярын удирдлага дор 23 тамирчин оролцсоноос таван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт 10 медаль хүртэв.

Хөвгүүдийн 37 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин А.Даваадорж, 40 кг-д тус клубийн тамирчин Т.Тэнгис, 45 кг-д 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ, охидын 38 кг-д “Арслан” клубийн тамирчин Б.Ариунзул, 45 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Э.Золжаргал алт, охидын 38 кг-д “Арслан” клубийн тамирчин Б.Буянзаяа мөнгө, хөвгүүдийн 28 кг-д “Арслан” клубийн тамирчин Б.Буянжаргал, 35 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Д.Мөнхдөл хүрэл, +45 кг-д Спортын төв сургуулийн тамирчин А.Хосбаяр, охидын 45 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Б.Сарнай нар хүрэл медаль хүртэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment