8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Цогтбаатар: Монгол Улсын төр дипломат эрх ямбатай, тэр нь олон улсын хуулиар зохицуулагдана

2019-11-05 08:52:04

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр зорчиж явахдаа “Онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан” гэх мэдээлэл Монгол, Солонгос хоёр орны ХМХ-үүдээр цацагдсаар байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Д.Одбаяр, А нар нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, Д.Одбаяр онгоцны ариун цэврийн өрөөний үүдэнд зөрсөн 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол тав орчим минутын дараа А гэгч нь өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрч, зохисгүй үйлдэл гаргасан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. 

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад "Бид мэдээллийг цаг алдалгүй авч  байгаа.  Үндсэн хуулийн цэцийн дарга бол төрийн өндөр албан тушаалтан, Монгол Улсын төрийг төлөөлж яваа төлөөлөгч. Иймд  олон улсын хуулиар  тэр хүнийг саатуулж болохгүй. Тиймээс нөгөө талаас хуулиа хүндлэн тэр хүнийг явуулсан байгаа. Монгол Улсын төр дипломат эрх ямбатай, тэр нь олон улсын хуулиар зохицуулагдана. Өөрөө ирээд тайлбараа өгнө гэсэн байна лээ. Бодит байдлыг тогтоох байх, миний хувьд ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй" гэсэн мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tso gu ba
Khaashaa tsaraitai nokhor ve? Neg kharval Kharkh shig, 2 kharval iljig shig?
2019/11/05 103.212.116.111
ичээч
olon ylsaas olgoson bol har tamhi.hvvhendeh.zavhairah. meriitei togloomond ashiglah erh bish..ard tvmniig bvv hyyr..ch i eeree teneg.begs doloogch.saaral jagsaalttai holbootoigoo bvv mart
2019/11/05 202.179.25.173
данжаад
Монголын дипломат хар тамхи зөөвөрлөж болно,хүчин хийж болно,хүн хулгайлж болно гэсэн эрх ямбатай байдаг юм байна гэж ойлголоо.Зөв үү халзан данжаад аа.
2019/11/05 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment